БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 12500 мод шинээр тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-16 14:00:37

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 100 мянган ширхэг мод тарих зорилт дэвшүүлсэн.


Тус ажилд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд идэвхтэй оролцож байна.


Тодруулж хэлбэл, хаврын мод тарих өдрүүдэд Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг 60 аж ахуйн нэгж, байгууллагын 800 гаруй  ажилтан, албан хаагч, иргэн өнгөрсөн өдрүүдэд нийтийн эзэмшлийн Ногоон хашаан 4500 манган мод тарив.


Үүнээс гадна Ховд голын эрэг дагуу болон байгууллагуудын эзэмшил хашаанд 2750 мод суулгасан.


Харин хөдөө сумдад тарьсан модыг нэмэхэд одоогийн байдлаар 12500 мод шинээр тариад байгаа. Мод тарих үйл ажиллагаа аймгийн хэмжээнд үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ