Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Говь-Алтайд өндрийн бэлтгэлд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-16 15:43:08

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Говь-Алтай аймагт өндрийн бэлтгэлд гарсан байна.


Өнгөрсөн хоёрдугаар сард чөлөөт бөхийн эрэгтэйчүүд тус аймагт олимпын эрхийн тэмцээнд зориулан өндрийн бэлтгэл хийж байсан юм. Тэгвэл тус бэлтгэлийг үр дүнтэй болсон, тамирчдын ажиллах чадварт өөрчлөлт орсон гэж шигшээ багийн дасгалжуулагчид болон холбооны удирдлагууд дүгнэсэн учраас дахин Говь-Алтайг зорьсон нь энэ аж.


Энэ удаагийн бэлтгэлд олимпын эрх авсан найман тамирчнаас гадна шигшээ багийнхан, бэлтгэл хангагчид, дасгалжуулагч гээд 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Түүнчлэн хоолзүйч, сэтгэлзүйч, эмч нарын баг чөлөөт бөхийн тамирчидтай ажиллана. Баг тамирчид 14 хоногийн хугацаанд бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирээд сэргэлтийн бэлтгэлд хамрагдах юм.  

Холбоотой мэдээ