В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжинд хэлэлцээ хийснийхээ дараа иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг баталлаа.
Уг баримт бичгийг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан гаргасан болохыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байсан юм.
Түүний хэлснээр, энэ бол 30 гаруй хуудас бүхий дэлгэрэнгүй баримт бичиг бөгөөд Орос, Хятад хоёр улсын харилцааны онцгой шинж чанарыг тодотгож, хоёр талын харилцааг бүхэлд нь хөгжүүлэх цаашдын арга замыг тодорхойлж, шударга, ардчилсан дэлхийн дэг журмыг төлөвшүүлэхэд Орос, Хятадын тэргүүлэх үүргийг тодотгожээ".
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлал маргааш өндөрлөнө.