Хотын дарга С.Батболд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-25 16:46:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтыг нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад Нийслэлийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, Улс төрийн хэлтсийн дарга Көрт Оуфтэрхайд нарын албаны бусад хүмүүс байлцлаа.
 
Хоёр талын уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах тэр дундаа Улаанбаатар хотод хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох агаар орчны бохирдол, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил дээр хоёр тал саналаа солилцсон бөгөөд АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дэмжин ажиллахаа элчин сайд Женнифер Зимдал Галт энэ үеэр илэрхийллээ.
 
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ах дүүгийн харилцаатай АНУ-ын хотуудын тоог нэмэгдүүлэх талаар дурдсан бөгөөд уулзалтын төгсгөлд нийслэл хоттой байнгын хамтын ажиллагаатай ажиллаж ирсэнд нь талархлаа илэрхийлэн Элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтад дурсгалын зүйл гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ