Нэгдсэн эмнэлэгт 50 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-25 10:59:30
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга аймгийн нэгдсэн эмнэлэгт арьс нөхөх, дунд чөмөг хадах, нүдний даралт хэмжих, өвчтөний хяналтын монитор, соруулгын аппарат, нярайн пульс, хүчилтөрөгч хэмжигч, эд эсийн шинжилгээний аппарат, яаралтай тусламжийн тэргэнцэр, амривокс-240, сонсгол хэмжигч зэрэг 50 сая төгрөгийн эмчилгээ, оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжүүд нь Нэгдсэн эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байсан бөгөөд дээрх тоног төхөөрөмжөөр хангагдсанаар иргэд Улаанбаатар хот орж оношлуулдаг байсан нүдний даралт, сонсголоо хэмжүүлэх, эд эсийн шинжилгээ хийлгэх зэргийг орон нутагтаа хийж иргэдийн хот руу явах урсгал буурч, зардал хэмнэгдэнэ гэж үзэж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ