ХКН-ын 19 дүгээр их хурлыг гадаад, дотоодын 3068 сэтгүүлч сурвалжилж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-18 11:22:30
 Бээжин /МОНЦАМЭ/. ХКН-ын 19 дүгээр Их хурлыг гадаад,  дотоодын 3068 сэтгүүлч сурвалжилж байгаад бөгөөд өчигдөр сэтгүүлчдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг  Бээжин хотноо зохион байгуулав.
19 дүгээр Их хурлын "Мэдээллийн ажлын хэсэг"-ийн ахлагч Хуан Күнмин сэтгүүлчдийг халуун дотноор угтан авч, "Энэ удаагийн Их хурал Хятадын чинээлэг нийгмийг бүтээх, Хятадын онцлогтой нийгмийн хөгжлийг бий болгох чухал ач холбогдолтой цаг мөчид болж байна. Та бүхнийг ХКН-ын Улс төрийн үзэл баримтлал, Нэгдсэн бодлого, Түүхэн шинэчлэлт, ололт амжилтыг дэлхий нийтэд үнэн бодитоор түгээн сурталчлахыг хүсч байна" гэв. 
ХКН-ын 19 дүгээр Их хурлыг нийт 3068 сэтгүүлч сурвалжилж байгаа ба үүнээс гадны 134, дотоодын 1818 сэтгүүлч ажиллаж байгаа аж. Энэ нь 2012 онд  болсон 18 дугаар Их хуралтай харьцуулахад 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ