60 шахам өрхийг 270 сая төгрөгөөр малжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-16 16:50:30
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас залуу малчдыг малжуулсан байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 13 сумын 59 залуу малчин өрхийг нийт 270 орчим сая төгрөгөөр малжуулжээ. Эдгээр малчин өрх нь 150-200 хүртэл толгой малтай бөгөөд нэг өрхөд нэмж 4-5 сая төгрөгийн малыг хоёр жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр өгч гэрээ байгуулсан байна.  

Мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа малчдыг мал аж ахуй эрхлэх сургалтанд хамруулж, бие биенээсээ болон сайн малчдаас туршлага судлах “Залуу малчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулжээ.

Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эдгээрийн нэг нь залуу малчдыг дэмжих, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагаа, мал аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, мал сүргээ өсгөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх зорилготой Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ