Жишиг ногоон төглийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-15 23:55:30
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Жишиг ногоон төгөл” бий болгох зорилго тавьсан. Мод тарих үндэсний өдрөөр аймгийн төв хэсэгт байгуулж байгаа дээрх төгөлд албан байгууллагууд мод, бут нэмж  суулгалаа.

Тухайлбал: “Жишиг ногоон хөгжлийн зам” энэ төгөлд 20 сая төгрөгийн өртөг бүхий 6200 гаруй модыг суулгасан байна.  Эднийх тарьсан модоо хоёр жилийн хугацаанд өөрсдөө арчилж, хариуцах юм. 
 
Аймгийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн С.Мөнх-Амгалан, "Жишиг ногоон төгөл" байгуулахад иргэн бүрийн оролцоо чухал байна. Иргэд малаа хариулгатай байлгаж, төв газрын ногоон бүс рүү малаа оруулахгүй байх, тарьсан модыг хугалахгүй байх гэх мэтээр бусдын хийсэн зүйлийг хүндэтгэх нь "Жишиг ногоон төгөл" байгуулахад иргэдийн оруулж буй хувь нэмэр"  гэдгийг  онцолсон юм.
 
Т.Төмөр
 
Холбоотой мэдээ