Баянхонгорт гадаргын болон гүний усны илэрц, нөөц багасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Өлзийт, Жинст, Эрдэнэцогт зэрэг Бөөнцагаан нуур-Орог нуурын сав газрын дагуу суурьшилтай сумдын иргэдээс тухайн сумын нутагт гол горхи, нуур, цөөрөм, булаг шанд, рашаан худагийн тоо буурч байгаа эсэхээр судалгаа авсан байдаг. Судалгааны дүнд усны хэмжээ, нөөц буурч байна, тодорхой хэмжээнд буурсан гэж 90 хувь нь үзжээ. Буурч байгаа шалтгааныг хүний буруутай үйлдлээс болон, байгалийн жамаар гэж тодорхойлсон байна. Тиймээс усны нөөцийг хамгаалахад нутгийн иргэд, малчид, нөхөрлөл, Сав газрын зөвлөл, Засгийн газар, ЗДТГ чухал үүрэгтэй гэж иргэд үзжээ.
Өнөөдөр Баянхонгор хотноо Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг Бөөнцагаан нуур-Орог нуурын сав газрын Захиргаа аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын холбогдох албаны мэргэжилтэн, Баянхонгор сумын захиргаа, ХХААГ, ОБГ, УЦУОША, БОАЖГ, Усны мөр ТББ, иргэд, тариалaнчид гэсэн өргөн бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож аймаг, орон нутгийн бодлогод уг асуудлыг хэрхэн тусгасан, цаашид юунд анхаарах шаардлагатай талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлж байгаагаар, 1970-аад онд хийсэн судалгааны дүнгээс харахад өвлийн цагт хөрсний хөлдөлтийн гүн 2.1 метр байсан бол одоо нэг метр хүрэхтэй үгүйтэй болжээ. Энэ нь дэлхийн цаг уурын дулаарал эрчимтэй явагдаж байгааг харуулсан үзүүлэлт. Тэр дундаа Баянхонгор аймаг шиг тал, хээрийн бүсэд энэ өөрчлөлт эрчимтэй нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд хүний зохисгүй хэрэглээ, ашиглалтын хүчин зүйлс нэмэгдвэл цаашид ундны усны хомсдолд ч хүрч мэдэх юм. Тиймээс усны нөөцийн нэгдсэн менежмент маш чухал. Чухал учраас тал бүрээс нь нарийн хэлэлцэж, маш зөв шийдвэрт хүрэхийн чухлыг онцоллоо.
Орог нуур-Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “Усны мөр” ТББ ажиллаж байна. Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газар нь өөрөө аймгийн төв байршдаг гэдэг утгаараа маш чухал сав газарт хамаарна. Төв суурин газруудад тулгамддаг бэрхшээл ч Баянхонгор аймагт бий. Тиймээс байгалийн баялаг болсон усаа яаж зүй зохистой ашиглах вэ, эдийн засгийн хэрэгцээг усаар дэмжихийн зэрэгцээ усны нөөцийг бууруулахгүйгээр зүй зохистой ашиглах вэ гэдэг асуудал чухлаар тавигддаг болж байна.
Холбогдох байгууллагын хийсэн судалгааны дүгнэлтээс харахад Баянхонгор аймагт гадаргын болон гүний усны илэрц, нөөц багасчээ. Байгалийн болон хүний сөрөг нөлөөлөл нөөц багасахад нөлөөлөхийн зэрэгцээ унд, ахуйн усны найрлага, шинж чанар баталгаагүй болжээ. Тиймээс энэхүү усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлснээр усыг ариг гамтай хэрэглэх, усны хэрэглээг тооцох системийг бий болгож, иргэд, олон нийтэд чиглэсэн шат дараатай сургалт сурталчилгааны ажлыг хийж, усыг хамгаалах шат дараатай арга хэмжээ авах юм байна.
Б.Мөнхзул