Аравдугаар сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-06 09:02:58
09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Усны салбарын залуу эрдэмтдийн судалгааны арга, туршлагыг нэвтрүүлэх нь” онол практикийн бага хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд “Эрдэмд түүчээлсэн 75 жил” МУИС-ийн 75 жилийн ойн баярын хурал болно.

10.00 цагт Хангарди ордонд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.30 цагт БНЭУ-ын ЭСЯ-нд хүүхдүүдэд зориулсан соёлын арга хэмжээ болно.
 
11.00 цагт Монголын Үндэсний Номын санд Япон хэлээр эрхлэн гаргасан “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ” номын нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УДЭТ-т МУБИС-ийн Багшийн сургуулийн түүхэн 95 жилийн ойн хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд “Дэлхийн тархины саажилтын өдөр”-ийг тохиолдуулан ”Би энд байна... Бид энд байна” өдөрлөг зохион байгуулна.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Үндэсний аюулгүй байдал судалгааны төвөөс  "Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн бэ?" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 7 буудал явах замд байрлах Ойдов худалдааны төвд "Дулаалга, халаалтын дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдаа"  болно. 

14.00 цагт "Хүчит шонхор" захад Сүлд чуулга, Гандантэгчинлэн хийдтэй хамтран "Хулгайгүй Монголын төлөө хамтдаа" өдөрлөг зохион байгуулна.

Холбоотой мэдээ