Цантсан цонхоор буух зогсоолоо хайхгүй болох нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн улирал ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй автобус, троллейбусанд дуу хоолойгоор зогсоол зарлах системийг суурилуулж эхэлсэн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэв.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд өдөрт 800 мянган зорчигч тээвэрлэж байна. Өвлийн улиралд автобусны цонх цантаж, харагдах орчныг хязгаарладаг тул иргэд автобусны буудал андуурч буух тохиолдол гардаг. Тиймээс иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах системийг автобусд суурилуулах болсныг тэд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар хэвлэлийн хурлын үеэр танилцуулав. Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аян зохион байгуулж эхэлжээ. Аяны хүрээнд нийслэл, дүүргийн харъяа байгууллагуудын автомашинтай 5000 албан хаагч энэ сарын 1-нээс нэг өдөр ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг сонгох аж.
Түүнчлэн тус байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болзолт уралдаан зарласан байна.Өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн уг уралдаан энэ сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага оролцож байгаа юм.

Ч.Ариунболд