Своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-10 16:31:01

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.50-1993.01 төгрөгийн ханшаар 18.3 сая ам.доллар худалдан авах, 1997.00 төгрөгийн ханшаар 0.6 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.

Мөн 312.01-312.95 төгрөгийн ханшаар 22.6 сая юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1992.50 төгрөгийн ханшаар 8.2 сая ам.доллар нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 38.375 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналыг Монголбанк  100 хувь биелүүлэв.

 

Холбоотой мэдээ