Говь-Алтайн 453 багш ажил хаялтад оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-27 14:20:02
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Багш нарын ажлын үнэлэмжээ дээшлүүлэх, цалингаа нэмүүлэхийг шаардсан сануулах ажил хаялтанд 4 цэцэрлэг, 10 сургуулийн нийт 453 багш оролцсон байна. 25 цэцэрлэг, 18 сургуулийн багш нар оролцоогүй байна гэж аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Амгалан мэдэгдлээ.
 Орон даяар багш нарын сануулах ажил хаялт өчигдөр болсон. Тус аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 28 сургууль, 29 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
                                  Ш.Цоодол
Холбоотой мэдээ