АНУ: Умард Солонгос удахгүй цөмийн зэвсэг бүхий тив алгасах баллистик пуужинтай болох магадлалтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-09-27 09:41:56
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. Умард Солонгос улс удахгүй АНУ-д цохилт өгөх боломжтой цөмийн зэвсэг бүхий тив алгасах баллистик пуужинтай болох магадлалтай байна гэж АНУ-ын зэвсэгт хүчний генерал мэдэгдсэн тухай "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

АНУ-ын Штабын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд Сенатын хороонд мягмар гарагт мэдээлэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр Умард Солонгос улс ийм чадвартай болоход багахан хугацаа үлдсэн боловч бид өөрсдийнхөө байдалд анхаарах хэрэгтэй байна. Умард Солонгос улс тив алгасах баллистик пуужин ашиглаж болзошгүй гэдгийг анхааран, АНУ-ын зэвсэгт хүчин өөрийн пуужингаас хамгаалах чадварыг өргөжүүлэн сайжруулах шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын саяхан хэлсэн анхааруулга нь Умард Солонгост дайн зарласан хэрэг боллоо гэж Умард Солонгосын зүгээс үзэж байгаа юм. 
Х.Сарнай 
 

 

Холбоотой мэдээ