НИТХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит XI хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох асуудал хэлэлцэх үед АН-ын бүлгээс хоёр цагийн завсарлага авлаа.
Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан дараагийн даргыг сонгох асуудал хэлэлцсэн юм. НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарын нэрийг дэвшүүлэн юм. Хуралдааны үеэр Ж.Батбаясгалан болон Г.Төмөрбаатар нар нэрээ татлаа. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгээс ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, хоёр цагийн завсарлага авлаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал