Тарваганы мах хууль бусаар тээвэрлэх нь нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-20 15:30:36
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хот суурин газар тарваганы мах зарах явдал байнга гарч байгааг таслан зогсоох, хулгайн антай тэмцэх, төв суурин руу тарваганы мах, түүхий эдийг нэвтрүүлэхгүй байх захирамжийг гаргаж хяналт шалгалтын ажлыг  зохион байгуулсаар байна.  Шалгалтын явцад  хууль бусаар самар жимс, ялангуяа тарваганы мах тээвэрлэх нь нэмэгдсэн байна гэдгийг хяналт шалгалтын багаас мэдээллээ.
Хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцсон 7 удаагийн хяналт шалгалтаар 32 тарвага хурааж “Зоонозын халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”-ын дагуу хамтарсан устгалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус аймгийн  тарваган тахлын голомттой Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй нь тогтоогдсон учраас хяналтын ажлыг эрчимжүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ