Баян-Овоод цэвэр, бохирын шугам барих ажил 30 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 12:41:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд цэвэр, бохирын шугамын ажлыг хийж байна. 
Тус аймгийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлд Баян-Овоо сумын төвд цэвэр бохир ус дамжуулах шугам, цэвэрлэх байгууламж барих ажлыг хийхээр тусгасан юм. Энэхүү шугамыг барих ажлын явц 30 хувьтай байна. 
Цэвэр бохир ус дамжуулах 10 километр шугам, цэвэр ус өргөх цамхаг, бохир ус тунгаагуур, цэвэрлэх байгууламж гэсэн цогц бүтээн байгуулалтын ажил энэ онд бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байгаа аж. Одоогийн байдлаар газар шорооны ажил 30 хувьтай, шугам угсралтын ажил мөн 30 хувьтай хийж байна гэж тус сумаас мэдээллээ.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ