Оюутолгой ХХК-ийн тэтгэлгээр 57 оюутан суралцахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 07:51:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Оюутолгой ХХК-ийн тэтгэлгээр 57 оюутан суралцахаар болжээ. 

Оюутолгой ХХК-иас “Говийн оюу хөгжлийн дэмжих сан” -аар дамжуулан Өмнөговь аймгийн хөгжилд жил бүр таван сая долларын хөрөнгө оруулалтыг хийдэг билээ. 

Аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу залуусыг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг дэмжиж “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зарлаж орон нутгийн залуусдаа сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн дагуу зөвхөн Өмнөговь аймгийн 57 оюутныг энэ жилийн тэтгэлэгт хамрууллаа. Оюутнуудын тэтгэлэгийн зардлыг “Говийн оюу хөгжлийн дэмжих сан” -аас санхүүжүүлнэ. 
Дээрх сангийн хөрөнгөөр тус аймагт сүүлийн хоёр жил 47 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байна. Энэхүү төслүүдээс 15 төслийг зөвхөн боловсролын салбарт хэрэгжүүлэхээр санхүүжүүлсэн ба шинээр сургууль, цэцэрлэг, спорт заал барьж байгуулсан ажээ.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ