Галын хууль зөрчвөл хариуцлага нь чангарчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-09 11:54:53

Онцгой байдлын ерөнхий газрын даргын  “Галын аюулгүй байдлын тухай хуулийг  сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийн дагуу  нийслэлийн Онцгой байдлын газар тусгаар тогтнолын талбайд "Сурталчилгааны  өдөрлөг" зохион байгууллаа. 

Энэ өдөрлөгт нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, оролцов. Мөн  дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж  байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагч хамтран галын хуулийг өргөнөөр сурталчилсан юм. 

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхгийг тээврийн хэрэгслийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүнийг  хамруулжээ. Шинээр баригдаж буй барилгуудад заавал галын аюулгүй байдлыг хангасан магадлагаа гаргуулна. Хэрэв тэгээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлж торгох юм. Өмнө нь байгууллагыг 250 мянга, иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгодог байж. Энэ торгууль ч эрс өндөржсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ