Газар тариалангийн бүс Сэлэнгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-18 20:56:38
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байхыг  аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 2017 оны 9-р сарын 18-ны 20 цагаас 9-р сарын 19-ний 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек.  Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Харин 2017 оны 9-р сарын 20-ноос 9-р сарын 24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нийт нутгаар, хур тунадас орно.  Салхи 5-10 м/сек. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байх нь ээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ