Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжлуулахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-11-09 10:26:04

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад эрүү үүсгэн баривчлан саатуулсантай холбогдуулан зарим хүнийг интерполоор эрэн сурвалжлуулахаар боллоо. 

Энэ хэрэгт  сэжигтнээр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг шалгахаар болов. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжлах саналыг ЦЕГ-аас интерполд хүсэлт гаргажээ. Ч.Ганбатыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ