Есдүгээр сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-18 07:37:15
09.30 цагт "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг "Централ Таур"-ын 4 давхарт болно.

10.00 цагт Хангарьд ордонд Баянгол дүүргийн зарим хороог "Дахин барилгажуулах" талаар НИТХ-аас хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийн хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Хоггүй орчин-Эрүүл амьдрал" аяны хаалтын ажиллагаа болно.

11.00 цагт “Монгол Контент” компанийн байранд “Авилгын эсрэг бизнес” уулзалт болно.

11.30 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд тус хорооны иргэд дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Live conference center" мэдээллийн төвд Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Нийслэлийн 65 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинетийн нээлт болно.

14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол, Японы эрдэмтдийн сүүлийн жилүүдэд хамтран хийсэн хадны бичээсийн судалгааны үр дүнг танилцуулна.

Холбоотой мэдээ