Озоны цооролт 4 сая ам км-ээр багасчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” энэ сарын 16-нд тохионо. Дэлхийн амьтан, ургамлыг нарны хэт ягаан туяаны хөнөөлөөс хамгаалах “бамбай” болсон озоныг хамгаалах өдрийг энэ онд “Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх болсон талаар өнөөдөр БОАЖЯ, Озоны үндэсний алба (ОҮА)-наас мэдээлэв.
Озоны давхарга цоорч, нарны хэт ягаан туяа дэлхийд шууд нэвтэрснээр ургамал давжаарч, хүмүүсийн дунд нүд, арьсны өвчин нэмэгддэг байна. Дэлхийн улс орнууд озоны цооролтод нөлөөлдөг газ болон фтор ба хлортой нэгдлүүдийн хэрэглээг бууруулах ажилд нэгдсэнээр 4 сая ам км хэмжээтэй цооролт эргэн нөхөгджээ. Одоогийн байдлаар озоны цооролт 28 сая ам км хэмжээтэй байна хэмээн ОҮА-ны дарга Ц.Адъяасүрэн хэллээ
Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж хүмүүс төрөл бүрийн хөргөлтийн систем ашиглах болсон. Гэвч хөргөлтийн системд ашигладаг гол бодисууд нь озоныг задалж, нарны хэт ягаан туяа шууд тусах нөхцлийг бүрдүүлдэг байна. Тиймээс дэлхий нийтээр Монреалийн Протоколд орсон газ болон фтор ба хлортой нэгдлүүдийн хэрэглээг халах зорилго тавин ажиллаж байгаа юм” гэлээ.
Монгол Улс 2010 онд озоны давхаргыг цоолох бодисын импорт хэрэглээг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Одоо дэлхийн дулааралд нөлөөлж буй гидрохлорфторт нүүрстөрөгчийн /HCFC/ төрлийн бодисуудыг үе шаттай бууруулах, хэрэглээг бүрмөсөн зогсоох хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд