Аймгийн Засаг дарга А.Гылымхан NEAR-ын гишүүн хотуудын хуралд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-13 18:21:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Гылымхан БНСУ-ын Дэжон хотод зохион байгуулагдаж буй “Ази Номхон далайн хотуудын ирээдүйн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох нь” сэдэвт дээд хэмжээний хуралд оролцож байна.

Энэхүү хурлыг БНСУ-ын Дэжон хот, Австрали улсын Брисбен хот хамтран зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны /NEAR/ гишүүн 100 хотын захирагч, бизнесийн төлөөлөл, хот хөгжлийн мэргэжилтэн, залуучуудын төлөөлөл зэрэг 1500 гаруй хүн оролцож байна.

Хурлаар Ази Номхон далайн бүсийн хотуудын менежментийг сайжруулах арга замын талаар хэлэлцэж, харилцан туршлага, мэдлэг солилцох ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ