Завханы Асгат сум ОНХС-ийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-07 11:26:35
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Асгат сум орон нутгийн хөгжлийн сангийнхаа 60 орчим сая төгрөгийн  хөрөнгөөр сумандаа үйлдвэрлэл, үйлчилгээний олон ажил хийгээд байна. Тухайлбал ОНХС-ийн хөрөнгөөр сумандаа утасгүй интернет тавьж, сумын зочид буудлын барилгыг бүрэн засварлажээ.

Мөн Эрүүл мэндийнхээ төвийн орыг бүрэн шинэчилж сумынхаа номын сангийн фондыг арвижуулжээ. Ингэснээр иргэд орчин үеийн мэдээллийн техник технологоос хоцрохгүйгээр ашиглах, шинэ номын дээжээс унших чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг болжээ. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн төсөв хөрөнгийн талаарх мэдээллийг иргэдэд цахим самбараар дамжуулан өдөр бүр хүргэдэг байна. Түүнчлэн сумынхаа Иргэдийн хөгжлийн төв дээр өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гар урлалын болон оёдол, үсчний сургалтуудыг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн байдлаар дээрхи сургалтуудад 74 хүн хамрагдаад буй ажээ. Эдгээр иргэдээс 58 иргэн нь сургалтын дараа байнгын ажилтай орлоготой болсон байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ