Монгол Улсын Ерөнхийлөгч Амур мужийн үзэсгэлэнгийн павильонд зочиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-06 10:50:09
ВЛАДИВОСТОК./АСН24/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Владивосток хотын Алс дорнодын гудамжинд байрлах Приамурын үзэсгэлэнгийн павильонд зочилжээ.

Ерөнхийлөгчийн хамтаар Амурын үзэсгэлэнгийн павильоныг Алс Дорнодын хөгжлийн дэд сайд Олег Скуфинский, Байгалийн нөөц баялаг, экологийн сайд Сергей Донской нар үзжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгад Амур мужийн байгалийн нөөц баялаг, хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд, тус бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулжсан байна. Уг павильоны түүхэн хэсэгт Ерөнхийлөгчийн сонирхлыг зураач Алексей Сидоровын модоор хийсэн уран зураг татжээ.

“Та зураач-барималч мэргэжлийн хүн болохоор урлагт дуртай гэдгийг чинь бид мэднэ. Тиймээс танд бид манай Амурын зураачийн уран зургийг бэлэглэе. Энэ уран зураг таны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоны дурсамж болон үлдэг” хэмээн Амур мужийн захирагч Александр Козлов Ерөнхийлөгч Х.Баттулгад бэлэг гардуулахдаа хэлжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ