Азийн либерал, ардчилсан намууд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-06 13:56:18

ИЗНН-аас “Азийн либерал, ардчилсан  намуудын зөвлөл” (CALD)-ийн гурав дахь удаагийн уулзалтыг энэ сарын 06-08-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах болжээ.

CALD нь Азийн ардчилсан үзэлтэй намуудын хүний эрх чөлөө болон дэлхий нийтийн өмнө тулгамдсан экологийн асуудал, уур амьсгалын тогтвортой хөгжилд анхаарал хандуулж ажилладаг. Энэ удаагийн хуралд байгаль орчны чиглэлээр тодорхой асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна хэмээн “CALD”-ын Гүйцэтгэх захирал Селито Арлегие хэллээ.

Тэрбээр, “Энэ удаагийн хурал нь өргөн цар хүрээг хамарсан, шийдвэр гаргах дээд байгууллагууд чуулахаараа онцлог. Тухайлбал, Либерал Интернационалын Ерөнхий нарийн бичгийн дарга Эмил Киржач, Камбожийн Үндэсний Ассамблейн тэргүүн Сам Раинси нар хуралдаанд оролцох болно. НҮБ-ийн Тогтвортой хөгжил тунхаглалын дор байгаль орчин, тогтвортой хөгжлийн  чиглэлээр санал солилцохоос гадна ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын сонгуултд амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх болно” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ