Аймгийн хурлынхан сумддаа шалган тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:48:35

Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажлын албанаас хоёр баг гарч  сумын ИТХ-аас 2015 онд хийсэн ажлыг шалган танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр сумдад ажиллаж байна.

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, "Архигүй Сүхбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажил, хууль тогтоомжийн биелэлт, энэ оны 6 дугаар сард зохион байгуулсан "Төлөөлөгчдийн манлайлал", “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" зэрэг сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа хэрхэн ажил хэрэг болгож байгаатай танилцаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажил, хөрөнгийн зарцуулалтын тайлан,  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлыг газар дээр нь үзэж танилцаж  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  байгаа ажээ.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ