Сумд аюулгүйн нөөцийн өвсөө бэлтгэж дуусчээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:06:03

Дархан-Уул аймгийн Дархан сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгө болон 2014 онд нөөцийн өвс борлуулсан хөрөнгөөр сумын аюулгүйн нөөцөд 40 тонн өвс бэлтгэж Улсын нөөцийн салбарын агуулахад байршуулсан бол 10 тонн хивэг нөөцөлжээ.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 292 тогтоолыг хэрэгжүүлэхээр аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 22.5 сая төгрөгт тооцож 100 тн өвс бэлтгүүлсэн бол Дархаан, Хонгор, Орхон, Шарын гол сум өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлж авчээ. Энэ зун тус аймгийн нийт нутгийн 90 хувьд байгаль цаг агаарын аюултай үзэгдэл болох гангийн нөхцөл байдал үүсч хадлан, бэлчээрийн ургамал гандан хатаж шарласнаас ургац алдах нөхцөл байдлын улмаас малчид, мал бүхий иргэд өөрийн болон бусад аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэн намаржсан байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ