Хөвсгөлд 2862 хүүхэд нэгдүгээр ангид суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-08-29 23:16:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт шинэ хичээлийн жилд 36 сургуульд 26245 хүүхэд, төрийн өмчийн 38, хувийн хэвшлийн 6 цэцэрлэгт өдрөөр 8208 хүүхэд, нэгдүгээр ангид шинээр 2862 хүүхэд элсэн суралцана.

Аймгийн хэмжээнд шинэ хичээлийн жилийн өмнө багш нарын бага хурлаа хийж өнгөрсөн хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, гол үр дүн, анхаарах асуудал болон энэ хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн төлөвлөсөн байна. Харин их засварын хувьд  тендер шалгаруулалтын ажлаас хамааран удаашралтай явагдаж байгаа гэнэ. Тухайлбал Бүрэнхаан бага сургууль, Эрдэнэбулган сумын спорт заал, Цэцэрлэг сумын цэцэрлэг зэргийн засвар хийгдэж байгаа ч хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ