УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-29 08:25:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдаж, Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. 

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус 14.00 цагаас хуралдахаар товлосон байна. Бүлгүүд Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хоёр асуудал болох Шадар сайдыг У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, бүлгийн байр сууриа тодорхойлох юм. 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаанаа хийхээр товлосон ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас шалтгаалан хойшлоод байсан. Харин өнөөдөр бүлгийн бүх 65 гишүүнээ байлцуулан хуралдахаар төлөвлөжээ. 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ