Шадар сайдыг чөлөөлөх эсэхийг байнгын хороо хаалттай хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хаалттай хэлэлцэнэ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, мягмар, лхагва гарагт Аюулгүй байдал, гадаад бодлого, Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдааныг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ байнгын хороодоор Шадар сайд У.Хүрэлсүхийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах МАН-ын бүлгийн зарим гишүүдийн саналыг хэлэлцэх болсон юм. Тэгвэл өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зарлажээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө наймдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн. Түүний өргөдлийг Ерөнхий сайд Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Ерөнхийлөгч "зөвшилцөх саналд үндэслэл дурдаагүй байна" гэсэн шаардлагаар буцаагаад байгаа юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал