“Лалын улс”-тай Турк тулалдана

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-06 10:25:22

АНКАРА. / Sputnik/. “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхээр Турк хэдэн өдрийн дараа цэргийн ажиллагаа явуулж эхлэх талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ферудин Синирлиоглу мэдэгдлээ.  

Чухам хаана, ямар ажиллагаа явуулах талаар Ферудин тодруулга хийгээгүй байна.

“Бид “Лалын улс”-ыг эсэргүүцэх ажиллагаагаа ойрын өдрүүдэд эхэлнэ” гэж Синирлиоглу хэлсэн юм.  “

Нисэх хориотой болон аюулгүй бүсийг зааглахыг 10 дугаар 5-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган санал болгожээ. Түүнчлэн Европ руу дүрвэж буй Сирийн дүрвэгчдийг багасгах зорилгоор Сирийн чөлөөт армийн цэргүүдэд тоног төхөөрөмж нийлүүлж, цэргийн бэлтгэл сургуулилтыг идэвхжүүлсэн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ