Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 27-ноос 28-ныг шилжих шөнө, 28-аас 29-нийг шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар 25-ны шөнө буюу өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 2017 оны 8-р сарын 27-ноос 8-р сарын 30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26, 27-нд ихэнх сумдын нутгаар, 29-нд зарим сумдын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 26, 27-нд сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд нийт сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Ч.Отгонцэцэг