Цагдаагийн спортын наадмаас 14 алтан медальтай ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лос-Анжелос хотноо болсон Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медальтай эх орондоо ганзага дүүрэн ирлээ.
Манай тамирчид Цагдаагийн спортын наадмын рекордыг шинэчлэн тогтоосон олон амжилт үзүүлэв. “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-д өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн болов.
Хууль сахиулах Их сургуулийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхмийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5 кг өргөж энэ төрөлд дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн бөгөөд хэвтээ шахалтын төрөлд ч алтан медалийн эзнээр тодорлоо.
Д.Өлзий
Холбоотой мэдээ

