Ан Сан Су Чи Засгийн газраа тэргүүлэхээ амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-05 16:45:53

ЯНГОН. /BBC/. Хэрэв “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь парламентын сонгуульд ялбал Мьянмар улсын Засгийн газрыг тэргүүлнэ гэж хүний эрхийн домогт хамгаалагч, улстөрч, тэрс үзэлтэн Ан Сан Су Чи амлажээ.

Энэ ням гарагт Мьянмарт парламентын сонгууль болно.

Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, Ан Сан Су Чи тус улсын Ерөнхийлөгч болох боломжгүй. Учир нь түүний нөхөр Их Британийн иргэн, харин хоёр хүү нь гадаад улсын иргэний харьяалалтай юм.

Гэхдээ Ерөнхий сайд болж, Засгийн газрыг тэргүүлэн, намынхаа баримталдаг бодлогын дагуу Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах боломжтой гэж тэрбээр тус улсын томоохон хот бөгөөд хуучин нийслэл хот байсан Янгонд үг хэлэхдээ мэдэгджээ.

Ан Сан Су Чигийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” парламентын сонгуулиар дийлэнх олонхын санал авах магадлалтай байгаа юм.

Гэвч цэргийнхэн тус улсын парламентын суудлын 25 хувийг баталгаатай авна гэдгийг харгалзвал сонгуулийн дараа ч улс төрийн маргаан үргэлжилж магадгүй.

Нобелийн Энхтайвны шагналт, сөрөг хүчний удирдагч Сан Су Чи сүүлийн 20 жилийн ихэнхийг гэрийн хорионд өнгөрүүлсэн юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ