Өмнөд Солонгосын доромж шог зургийг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-05 16:36:24

ТОКИО. /Sputnik/. Синайн хойгт осолдсон Оросын нисэх онгоцны талаар Өмнөд Солонгосын сонинд хэвлэсэн шог зураг доромжилсон өнгө аястай байна гэж Сөүлд буй Оросын Элчин сайд мэдэгдлээ.

Оросын зорчигч тээврийн онгоцыг “Лалын улс” унагасан тухай шог зургийг англи хэлээр гардаг “Korea Times” сонин нийтэлжээ. “Гавьяаг чинь хүн булаахад” гарчигтай уг шог зураг “Лалын улс”-ыг гавьяа булаагч хэмээн дуудаж буй “хувь заяа”-г сүйрсэн онгоцны хажууд дүрсэлсэн байна.

224 хүний амь авч одсон Оросын нисэх онгоцны талаар ийм шог зураг нийтэлсэн нь доромжилсон хэрэг гэж үзэж буйгаа Элчин сайд Александр Тимонин илэрхийлээд, уг сонины редакторт анхааруулна гэлээ.

Мөн Орост болсон эмгэнэлт үйл явдлын талаар Өмнөд Солонгосын англи хэлээр гардаг уг сонин зохимжгүй шог зураг хэвлэсэн анхны тохиолдол биш гэдгийг тэрээр тэмдэглэжээ.

2010 онд Москвагийн метроны буудалд гарсан террорист халдлагаар 40 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтсэн тухай тус сонин доромжилсон шог зураг нийтэлж байсан байна. Тухайн үед Оросын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ