АНУ Умард Солонгосын төрийн тэргүүнийг яриа хэлэлцээ хийлгэдэг болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-19 12:16:42
ВАШИНГТОН./TASS/. Хэрвээ Ким Жөн Ун өдөөн хатгалгаа зогсоохгүй бол түүнийг ямар үр дагавар хүлээж байгаа вэ гэдгийг АНУ түүнд тодорхой харуулснаар түүнийг хэлэлцээний ширээний ард суухаас аргагүй байдалд хүргэнэ гэж үзэж байгаа ажээ. Энэ тухай баасан гарагт сэтгүүлчдэд зориулан тогтмол хийгддэг хэвлэлийн хурал дээр Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мэдэгджээ.

“Ким Жөн Ун-ыг хэлэлцээний ширээнд суулгахад туслах нэг арга нь түүний хийж буй үйлдлийн үр дагаврыг түүнд тодорхой харуулах явдал гэж бид үзэж байгаа. Үр дагавар нь гэвэл бид түүний хувьд улам л хэцүү байх тийм зүйлүүдийг хийх болно” хэмээн Х.Науэрт хэлжээ.

Солонгосын хойгийн нөхцөл байдал Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх болсонтой холбоотой туйлын түгшүүртэй байдалд байгаа юм. 7 дугаар сард БНАСАУ хоёр ч удаа баллистик пуужингийн туршилт хийсэн нь АНУ, Япон, Өмнөд Солонгосын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Вашингтон Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л талын, түүний дотор цэргийн ажиллагааг ашиглахыг үгүйсгэхгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.
О.Барс
Холбоотой мэдээ