Улаанбаатарт 25-27 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-08-16 07:16:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар  22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


 
Холбоотой мэдээ