Сент-Луисийн шатрын тэмцээний гурав дахь өрөгт С.Карякин хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-15 14:30:33
НЬЮ-ЙОРК./TASS/. Оросын их мастер Сергей Карякин Америкийн Миссури муж улсын Сент-Луис хотод болж буй шатрын тэмцээний гуравдугаар тойрогт хурдан тоглолтын өрөгт АНУ-ын шатарчин Фабиано Каруане-д хожигджээ.

Гуравдахь тойргийн өргүүдэд Оросын шатарчин Я.Непомнящий Чехийн тамирчин Давид Навартай тэнцсэн бол Гарри Каспаров Кубын шатарчин Леньер Домингестэй мөн хайнцжээ. Армяны тамирчин Левон Аронян Энэтхэгийн шатарчин Вишванатан Анандыг хожсон бол Вьетнамын тамирчин Ле Куанг Лем Америкийн шатарчин Хикара Накамураг хожжээ.

Гурван тоглолтын дараагаар: Непомнящий, Каруана, Аронян, Ле Куанг Лем тус бүр 4 оноотой яваа бол Каспаров, Накамура, Карякин, Домингес тус бүр 3 оноо, Ананд, Навара тус бүр 1 оноотой явна. Хожил бүрт шатарчинд 2 оноо өгөх бол тэнцэхэд 1 оноо өгдөг байна.

Сент-Луисын тэмцээн нь дэлхийн хамгийн шилдэг шатарчдыг оролцуулдаг арилжааны цуврал “Гранд-тэмцээн”-ий дөрөвдэх үе шат юм. Тус тэмцээнд оролцогчид хурдан шатраар нэг тойрог тоглож, дараа нь блицийн тэмцээн хоёр тойргоор явагдах юм. Тэмцээний шагналын сан 150 000 доллар бөгөөд үүнээс тэмцээний ялагч 37500 долларыг нь авах ажээ. “Гранд-тэмцээн” энэ оны 12 дугаар сард Лондонд болох сонгодог шатрын тэмцээнээр өндөрлөх юм.
О.Барс 
Холбоотой мэдээ