Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-08-14 13:44:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын усархаг бороо орж, салхи ширүүснэ хэмээн анхааруулав.

Маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай  бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
Холбоотой мэдээ