“Татарстан улсын ардын урлагийн тоглолт” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:28:07

Дархан-Уул аймагт өнгөрсөн сарын тавнаас энэ сарын зургааны хүртэл үргэлжлэх “Монгол-Оросын найрамдлын өдрүүд”-үүдийн хүрээнд зохиогдож байгаа цуврал ажлууд шувтрах шатандаа орж байна.

Энэхүү найрамдлын өдрүүдийг угтаж аймгийн Боловсрол, Соёлын газар, тус аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын газартай хамтарч Дархан сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд олон уралдаан тэмцээнийг явуулсан. Түүнчлэн ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газраас эрхлэн ОХУ-ын Татарстан улсын ардын урлагийн тоглолтыг аймгийн “Залуучууд” театрт зохион байгууллаа. Уг тоглолтод Татарстан улсын ардын авъяастнууд оролцож үндэсний өв соёл, урлагийн тоглолтоор "Монгол-Оросын найрамдлын өдрүүд"-эд бэлэг барилаа.

                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ