Улиастай сумын 43 байгууллага, таван багт утасгүй интернэт ашиглах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-08 10:50:48
Завхан /МОНЦАМЭ/. Завханы төвд "Цахим Улиастай" хөтөлбөрийн хүрээнд утасгүй интернэт ашиглах газруудын тоо 27-оор нэмэгдлээ. 

Улиастай сумын иргэд хүссэн газартаа суугаад утасгүй интернэтэд холбогдож, хүссэн мэдээллээ унших боломжтой болсон тухай өмнө мэдээлж байсан билээ. Энэхүү хөтөлбөрийг Улиастай сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж “Цахим Улиастай” нэртэйгээр Улиастай сумын 80 гаруй цэг, албан газарт утасгүй интернэт ашиглах боломжийг хангах ажээ. Тус хөтөлбөрийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа хийгдэж Улиастайн 16 байгууллага, таван баг утасгүй интернэт ашиглах боломжтой болсон.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 27 байгууллага нэмэгдэж 43 байгууллага, таван багт утасгүй интернэтийг ашиглах боломжтой боллоо. Хөтөлбөрийн хүрээнд дээрх байгууллагуудад Мобикомын wifi цацагч байрлуулснаар бүхэлдээ интернэт орчинтой болоод буй юм. Энэхүү 4mb-ын хурдтай утасгүй интернэтийг ашиглахын тулд Мобиком эсвэл Юнителын хэрэглэгч байх хэрэгтэй бөгөөд Мобикомын хэрэглэгч дата эрхтэй, харин Юнителын хэрэглэгч дата карттай байх хэрэгтэй юм байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ