ХҮНамын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-04 16:41:03

Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн Үндэсний намаас ирүүлсэн дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч хэлэлцлээ.

Тус намаас шинэчлэн баталсан дүрэм болон мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзсэн байна.

Ингэснээр Дээд шүүх Хөдөлмөрийн үндэсний намын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг улсын бүртгэлд бүртгэлээ.

Б.Туул 

Холбоотой мэдээ