Мал дайрагдах тохиолдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-29 20:18:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Сүүлийн нэг сарын хугацаанд Хэнтий аймгийн төв Чингис хот-Улаанбаатар чиглэлийн төв магистрал замд мал дайрагдсан 4 осол бүртгэгдэж, иргэд 4 автомашин, 7 тооны адуугаар хохирчээ.

Хэнтий аймгийн Жаргалтхаан суман дахь Цагдаагийн тасгаас мэдээлснээр дээрх осол гарах шалтгаан нөхцөл нь малчид, жолооч нар хоёул дүрэм журмаа биелүүлээгүйтэй холбоотой аж.

Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь хэсэгт заасан суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглосон, засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглосон, малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө гэснийг зөрчсөн,  дүрэмд заасан хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн, шөнийн цагт гэрлийг ойрд шилжүүлээгүйгээс шалтгаалсан байна. 

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ