“Түргэн тусламжийн төв” барих газрыг чөлөөлөх ажил хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-27 15:11:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Түргэн тусламжийн төв" барихаар 2017 оны төсөвт тусгасан.
 
Түргэн тусламжийн төвийг тус хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан.
 
Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон "Түргэн тусламжийн төв"-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд хяналтад байгаа аж.

Ингэснээр "Түргэн тусламжийн төв" барих газрыг бүрэн чөлөөлж, барилгын ажил саадгүй явуулах боломжтой болох юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ