Долдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-27 08:38:58
09.00 цагт Улаанбаатар зочид буудалд Стандарт хэмжил зүйн газраас “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага” сургалт зохион байгуулна.

09.30 цагт Бэтүв хийдэд Бакула Ринбүчи багшийг Арслант ширээнд залах еслол болно.

10.00 цагт Төрийн ордонд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл, газар тариалан болон отор нүүдлийн талаар цахим хурал хийнэ.

10.00 цагт НЗДТГ-ын байранд сонгуулийн өмнө гарсан 60 тэрбум төгрөгийн маргааны талаар МАХН-аас НИТХ дахь МАН болон АН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагын хариуг нэхнэ.

10.30 цагт Туушин зочид буудалд "Монгол, Хятадын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт" болно.

11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Blue Sky зочид буудалд “Монгол, БНХАУ-ын бизнес уулзалт” болно.

16.00 цагт  МУБИС-ийн төв байранд “Дэлхийн цом”-ын тэмцээний хаалтын ажиллагаа болно.
Холбоотой мэдээ