Хакүхо шинэ дээд амжилтын эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
164@montsame.mn
2017-07-24 09:54:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Нагоя башёд түрүүлснээр 39 дэх түрүүгээ хүртэж, хамгийн олон ялалт авсан бөхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Түүний өмнө озэки Кайо 1988-2011 оны хооронд 1047 даваа авснаар дээд амжилтыг эзэмшиж байсан бол Хакухо 1050 болгон ахиулсан юм. Хакухогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан шинэчлэх зорилго тавьсан. Тэрбээр долдугаар сарын башед Кайогийн амжилтыг ахиуллаа. Харин аварга цолтой хамгийн олон башёд барилдсан амжилтыг ёкозүна Китаноүми 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг бөгөөд Хакухогийн хувьд Нагоя башё 60 дахь нь ажээ.
Гурав дахь нь ёкозүна Фүтобаяамагийн 69 дараалан давсан амжилт юм. 
Хакухо М.Даваажаргал өнөө орой эх орондоо ирэх аж.

Ж.Батсайхан


Холбоотой мэдээ