Физикийн олимпиадад Дорнодынхон тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:56:35

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар бүрэн дунд сургууль дээр болсон  зүүн бүсийн физикийн 18 дугаар олимпиад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 40 дунд сургуулийн  240 хүүхэд, 40 гаруй багш  оролцож  багийн дүнгээр Дорнод аймгийн сургуулийнхан тэргүүн байр эзэлжээ.

Олимпиадад эхний гурван байранд шалгарсан төгсөх ангийн сурагчдыг МУИС, ШУТИС, МУБИС-д  шалгалтгүйгээр элсэх эрхийн бичиг гардуулсан байна.

Энэ удаагийн олимпиадыг Улсын физикийн Олимпиадын хороо, МУБИС-ийн төгсөгчдийн холбоо, МУИС, ШУТИС, Техникийн цогц шийдэл ХХК, Сүхбаатар аймгийн “Эрдэнэмандал”  хийд  ивээн тэтгэжээ.  Энэхүү олимпиад нь анх 1997 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд “физикийн бага олимпиад” нэртэй зохион байгуулагдаж байсан бөгөөд  2005 оноос Зүүн бүсийн олимпиад болж анх удаа Сүхбаатар аймагт зохион байгуулагджээ. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ