Б.Хүрэлтогоо: Зунжин зугаалчихаад өвөлжин үрчийж болохгүй шүү дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-14 11:46:56
“ДДС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Хүрэлтогоотой ярилцлаа.  "Дархан дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компани өнгөрсөн оны өвлийн их ачааллыг амжилттай давж, зуны их засварын ажлаа халаалт зогссон өдрөөс эхэлсэн байна.

-Танайх ирэх оны өвлийн бэлтгэл ажлаа хангахаар засварын ажлаа гүйцэтгэж байна. Ажил ямар шатандаа байна вэ?
-Энэ зуны засварын ажлын хувьд горимын тооцоогоор нийт усаар  1168,9 гелклор буюу 2648 тн цаг ачаалалтай байхаар тооцоолол хийж өвлийг өгсөн горимын дагуу барьж ажиллаж чадсан. Өвлийн улиралд эх үүсвэрт таван зуух дөрвөн трубин, гурван насосны горимтой ажиллаж өвлийн их ачааллыг аваар осол саатал гэмтэлгүйгээр амжилттай давсан. Бид зуныхаа засварыг тавдугаар сарын 17-ноос эхлэж одоогоор  ажил 27 хувьтай байна.
 
-2017-2018 оны өвлийн амжилттай даван туулахын тулд ямар гол ажлуудыг хийж амжуулах вэ?
влийг амжилттай давахын тулд нийтдээ их засвараар 36 ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажилд 470,2 сая төгрөг, техник зохион байгуулалтаар 15 ажил хийхээр төлөвлөж 412 сая төгрөг, хөрөнгө оруулалтаар 16 нэр төрлийн сэлбэг, бараа материал худалдаж авахад 170,8 сая төгрөг  нийт хөрөнгө оруулалт их засварт нэг тэрбум 65,4 сая төгрөг зарцуулахаар байгаа. Одоогийн байдлаар их засварын ажил үргэлжилж буй. Эдгээрээс гол ажлууд гэвэл бид өөрсдийн хэмжээнд нэг тэрбум 56,4 сая төгрөгийн их засварын ажлаас гадна энэ жил бидэнд хамгийн их тулгамдсан  ажил болох К14 буюу шинэ Дарханы ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэргэдэх уулзвараас хуучин Дарханы “Монгол алтаны уулзвар” хүртэлх  К17 уулзвар хүртэлх  диаметр нь 630-ийн голчтой 2,6 км хос шугамын асуудлыг Эрчим Хүчний яаманд тавьсанаар Засгийн Газрын тогтоол өнгөрсөн тавдугаар сард гарсан. Энэ ажил маань энэ жил бидний хувьд хамгийн их том ажил байгаа. Засгийн Газрын тогтоолын дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр тендерт шалгарсан компани эхний хагас жилд багтаж гэрээ байгуулахаар болсны дагуу хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
-Дархан хотын захын хороолол, үндсэн тосгон гэж яригддаг. Тэнд зарим жилд халаалт доголддог гэж яригддаг байсан одоо ямар болсон бэ?
 
-Урьд өмнө нь халаалт доголддог хорооолол хэд хэд байсан л даа. Бид өнгөрсөн жил буюу 2016-2017 оны өвлийн ачааллыг давах төлөвлөгөөний дагуу халаалт нь их доголддог байсан “Өнгөт хороолол”-ыг өнгөрсөн оныхоо техник зохион байгуулалтын ажилдаа тусгаж тухайн хэсэгт нь хуучин ашиглагдаж байсан усны халаагуурыг орчин үеийн ялтсан халаагчаар сольж шинэчилснээр тухайн хорооллын халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэснээр өнгөрсөн өвлийг маш сайн даван туулж хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн. Мөн туслах тосгон буюу Хүнсний үйлдвэрээс зүүн тийш хоёр давхар барилгуудын халаалт доголдож хэрэглэгчдээс гомдол их ирдэг байсан. Үүнийг бид бас техникийн шийдэл хийж схемийг нь өөрчилснөөр өнгөрсөн өвлийг амжилттай давсан. Бид халаалт нь доголддог хэсгүүдийг үе шаттайгаар шийдвэрлээд явж байна.
 
-Халаалт дулаан авдаг аж ахуйн нэгж байгууллагуудын өвлийн бэлтгэл яаж хангагдах ёстой вэ? Бас зарим байгууллагууд өөрсдийнхээ гол шугамаасаа аваад цааш нь өөрсдийн хариуцдаг хэсэгтээ юм хийдэггүй гэж бас яригддаг шүү дээ?
 
-Ер нь дулаан хангамжийн систем гэдэг бол эх үүсвэр, дулааны шугам сүлжээ, хэрэглэгч гурваас бүтдэг. Нөгөө хоёр нь ажлаа хийгээд байдаг. Харин хэрэглэгчид өөрсдийн дулаан хангамжаа сэргээж сайжруулахгүй бол гурвуулаа жигд ажиллаж чадахгүй л дээ. Тэхээр манай дулааны шугам сүлжээнээс хэрэглэгчиддээ жилд хоёр удаа шаардах хуудас өгч байгаа. Өвөл нь 12 дугаар сарын 31-нээс өмнө хийх засварын ажлыг нь шаардах хуудсаар өгдөг. Тавдугаар сарын 15-нд халаалт хаахаас өмнө нягтын шахалтаа хийгээд гарсан гэмтлийг арилгуулахын тулд засварынхаа ажлын төлөвлөгөөнд тусгаад шаардахдаа оруулж хэрэглэгчиддээ өгч гүйцэтгэлд нь хяналт тавьдаг. Хэрэгчид чинь зуны дэлгэр цагт хөдөө гадаа амрахаар явж явж ирээд намар есөн сар гарахаар л гэнэт ухаан орсон мэт дулаанаа залгуулахаар манай байгууллагад ханддаг нь бидний ажил маш их хүндрэл учруулдаг. Шууд хэлэхэд зунжин зугаалж намаржин наргичихаад өвөлжин үрчийхийн үлгэрийг үзүүлдэг. Болдогсон бол тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл зуны засвараа хийгээд байвал аль аль талдаа хэрэгтэй юм даа.
 
-Жилийн жилд л яригддаг Сууц өмчлөгчдийн холбоодын хариуцдаг байрууд нь халдаггүй гэдэг гомдол байнга гардаг байсан одоо ямар болсон бэ?
 
-Дархан хотод нийтдээ 35 СӨХ ажиллаж байна. Эдгээрээс одоогийн байдлаар хариуцсан үүргээ биелүүлж байгаа СӨХ хэд вэ гэвэл огт хангалтгүй. Зарим нь байдаг үгүй нь мэдэгддэггүй нь бидэнд маш их хүндрэл учруулдаг. Манайх СӨХ-үүдтэй жил бүр гурвалсан уулзалт хийдэг. Эдгээр нь аймгийн Захирагчийн албанд харьцалагддаг. Тиймээс Захирагчийн алба, манайх, СӨХ-үүдтэйгээ тухайн жилдээ засвар үйлчилгээгээ яаж хийх талаар уулзалт хийгээд гурвалсан гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Бид аль болохоор л үр дүн гаргахаар үзэж байна.
 
-Шинээр хорооллууд байгуулагдаж шинэ шинэ байрууд ашиглалтад орж байна. Эдгээрийг хангахад танай хүчин чадал хүрэлцэж байгаа уу?
 
-Дархан хотын хот төлөвлөлтөд ерөнхийдөө Дархан хотын 13 дугаар хороолол гэж яригддаг Дархан зочид буудлаас хойш нь хот тэлж байгаа. Бид энэ шинээр баригдаж байгаа шинэ суурьшлын бүсүүдийг дулааны эрчим хүчээр хангахын тулд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Аймгийн Захирагчийн албатай маш нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна. Шинээр бий болж байгаа суурьшлын бүсүүдийг дулааны эрчим хүчээр хангахад одоохондоо төв шугамд маань боломж байгаа. Гэхдээ тухайн чиглэл рүү нь хангахад шинээр төв шугамаасаа салаалсан бүдүүн диаметртэй шугам сүлжээг аваачиж байж баригдах хорооллуудыг хангах шаардлага тулгарч байгаа. Эдгээргийг бид бас л шийдээд явах ёстой болж байна.
 
-Дархан хотын алслагдсан гэр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох ажил аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ ажил хийгдэж байгаа юу?
 
-Дархан сумын 15 дугаар багийн нутаг Хабитат хорооллын чиглэлд дулааны эрчим хүчээр хангахын тулд өнгөрсөн жил 350 м голчтой байсныг 450 метрийн голчтой болгож өргөтгөсөн. Ингэснээр Хабитат болон УГТЭШХ-ийн тэр орчмын суурьшлын бүсийн шугамын өргөтгөл хийгдэж бэлэн болсон. Төв шугам нь тавигдаж очсон ч гудамж руу орох хэсэг хийгдээгүй байгаа. Энэ нь аймгийн хөрөнгө оруулалттай холбоотой. Нэгэнт төлөвлөгдсөн учир хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл манай талаас хийхэд бэлэн. Ингээд эцэстт нь дулаан хэрэглэгч нийт Дарханчууддаа хандаж хэлэхэд хэрэглэсэн дулааны эрчим хүчнийхээ үнийг тухай бүрт төлөөд байвал бид та бүхнийг дулааны эрчим хүчээр хангах эрхэм үүргээ нэр төртэй бимелүүлээд явж чаднаа. Бидэнд юу тулгамддаг вэ гэвэл санхүүгийн бэрхшээл л байдаг. Манайх дулаанаа хэрэглэгчдэд түгээгээд хүргэчихдэг, хэрэглэгчид маань хэрэглэсэн эрчим хүчний үнийг цаг тухайд нь төлдөгүйгээс болоод бид засварын ажлаа явуулахад бэрхшээл учирдаг. Иймээс эрчим хүчнийхээ үнийг төлж өвлийн засвар үйлчилгээг чанартай хийж өвлийг өнтэй сайхан давахад дэм болохыг нийт хэрэглэгчдээсээ хүчс байна. 
                                                                                                                                                        Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ